Улаанбаатар 26-28 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч 26-28 хэм хүйтэн байна.
Малчид,
иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, тал, хээрийн
нутгаар салхитай, ихэнх нутгаар хүйтний эрч чанга байна.
2021
оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй.
төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр,
говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын
температур: Хүйтний эрч чангарч Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндий, Дарьгангын тал нутгаар 32-37
хэм, Увс нуур болон Дархадын хотгор,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж,
Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, говийн
бүс нутгийн цас багатай газраар 13-18 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн
байна.
2021
оны 01 дүгээр сарын 07- 11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 7,
8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг болон
Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр
хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал
нутгаар шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн
голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн цас
багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар
шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө
хүйтний эрч суларна.