Улаанбаатарт 24-26 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир
орчмоор ялимгүй цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.
2021 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар
багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, явган
шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн
нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 30-35 хэм, Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм,
Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 08-12 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 8-нд Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр
говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд
говь, талын нутгаар, 10,11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27
хэм, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм,
өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн
байна. 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.