Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-01-17 09:11:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур секундэд секундэд 18-20 метр хүрч ширүүсч, явган шуурна байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Related news