“Crew Dragon” хөлгөөр ОУСС руу аялах сансрын анхны жуулчдын нэрсийг зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-01-27 17:11:54

ХЬЮСТОН. /Axiom/. Америкийн сансрын хувийн компани болох “Axiom Space” Олон улсын сансрын станц руу /ОУСС/ Илон Маскийн компанийн бүтээсэн “Crew Dragon” хөлгөөр аялах эхний гурван жуулчныг танилцууллаа.


Ингээд нислэгийг удирдах NASA-гийн сансрын нисэгч асан Майкл Лопес-Алеграгаас гадна АНУ, Канадын хөрөнгө оруулагчид болох Ларри Коннор, Марк Пати, Израилын бизнес эрхлэгч Эйтан Стиббе нар сансрын аялал хийхээр болжээ. 

 


Америкийн Axiom Space компани Илон Маскийн “SpaceX” компанитай сансрын хувийн нисэгчдийг ОУСС руу хүргэх гэрээ байгуулсан тухайгаа урьд нь мэдээлсэн юм.


2021 оны хоёрдугаар хагаст хийхээр төлөвлөсөн аяллаар сансрын жуулчид ОУСС-д дор хаяж найман хоногийг өнгөрүүлэх аж.


“Axiom Space” компани NASA болон  бусад түншүүдийнхээ боломжоос хамааран тойрог замын станцад жуулчдыг жилд хоёр удаа аялуулахаар төлөвлөжээ.


Related news