Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өнөөдөр 5-7 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний
эрч суларна
2021 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр
үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар
үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын
хөндийгөөр 15-20 хэм, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндий,
Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн
бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1
хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын
05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 5-нд
баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим
газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 5-нд нутгийн зарим газраар,
6-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд
14-16 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч
бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм,
өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм байна.
Related news

