Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, тээвэрчид,
иргэдэд зориулсан мэдээ: Төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн
хагаст салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 02 дугаар сарын
15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй.
Салхи:
Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11
метр, нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон
шуурга шуурна.
Агаарын температур:
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм
хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг,
цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар
8-13 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын
16- 20 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд
зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд говь, талын
нутгаар секундэд 13-15 метр, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр
хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх
нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим,
Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм,
өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал
нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн
бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм
хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5
хэм хүйтэн байна.