Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр
аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII
Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн
цагаагчин туулай сарын шинийн 1. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан
мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн
мэдэхүй
Суудал: Шороо
Өдрийн
наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр,
могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах
хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийх,
буг дарах, газрын ам бооход сайн.
Улаа
гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн
суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,хонь,
тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн
сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.