Улаанбурхан намжиж Халдартын тасгийн ачаалал хэвийн байдалд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-15 00:31:46

Дархан-Уул аймгийн хэмжээнд 18 мянган хүн улаан бурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад хамрагдах статистик үзүүлэлт гарсан. Үүнээс 16497 хүн буюу 91.7 хувь нь уг аянд хамрагдаж одоогийн байдлаар Улаанбурханы өвчлөл эрс буурсан гэдгийг аймгийн ЭМГ-аас сэтгүүлчдэд мэдээллээ.

Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт одоогийн байдлаар 1-14 насны дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол тус тасаг бусад өвчтөнүүдээ хүлээн авч ачаалал багатай хэвийн ажиллаж байна. Зургаадугаар сар гарснаас хойшх 14 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбурханы 25 өвчлөл илэрч нийт 2200 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин улс даяар дэгдсэнтэй холбоотойгоор 18-30 насны залуусыг Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах “Улаан бурханы эсрэг хамтдаа” аяныг тавдугаар сарын 12-ны өдрөөс орон даяар эхлүүлж өнгөрсөн сарын 31-нийг дуустал үргэлжилсэн юм.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news