Аадар бороотой, 26-28 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно.
Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв
хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер,
усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 6 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн
аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи
нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10
метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны
өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг
нутаг 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг,
Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар
бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 хэм дулаан
байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага
зэргийн аадар бороо орно. Борооны өмнө
салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.