MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-08 16:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 9-нд товлогдлоо.


Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай МАН-ын хүсэлтийг хэлэлцэнэ. 


Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлыг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулна.

Related news