Монголын уран бүтээлч олон улсын усан будгийн зургийн тэмцээнд түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-07-17 09:52:05

ВАШИНГТОН. /IMWATERCOLOUR/. Усан будгийн зургийн олон улсын мастеруудын холбооноос /IMWA/ зохион байгуулсан залуу мастер гишүүн шалгаруулах усан будгийн зургийн тэмцээнд Монголын уран бүтээлч С.Мөнхбаатар “Хавар” нэртэй уран бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ.


Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 1000 гаруй зураг ирсэн бөгөөд шүүгчид эцсийн шатанд шигшигдэн үлдсэн 173 уран бүтээлээс 20 зургийг сонгон шалгаруулсан байна. Шүүгчдийн багийн бүрэлдэхүүн БНХАУ, АНУ, Сингапур, Австрали, ОХУ-ын гишүүдээс бүрджээ.


Тэмцээний тэргүүн байр буюу алтан медалийн эзнээр шалгарсан С.Мөнхбаатарын “Хавар” хэмээх нэртэй уран бүтээл


Мөнгөн медаль

Хятадын уран бүтээлч Жан Жянцин “Би”


Энэтхэгийн уран бүтээлч Прафулл Сауант “III Сүсэгтэн”


Хүрэл медаль

Хонконгийн уран бүтээлч Рэйнбоу Цэ “Нейтэн зам”


ОХУ-ын уран бүтээлч Акулова Викториа “Мөргөлч”


БНХАУ-ын уран бүтээлч Лю Бо “Арын хашаа”


Мексикийн уран бүтээлч Патрисия-Гусман “Сукуруаме удган”


БНХАУ-ын уран бүтээлч У Бинь “Эрч хүч”


Related news