Ж.Безос өнөөдөр сансарт аялна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-20 11:10:07

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн тэрбумтан Жефф Безос өөрийн “Blue Origin” компанид бүтээсэн “New Shepard” хөлгийн анхны аяллын бүрэлдэхүүнд багтан өнөөдөр сансар аялна.


Тэрбээр дүү Марк Безос, өдгөө 82 настай нисгэгч Уолли Фанк болон 18 настай Оливер Дэмен нарын хамт аялах юм. Тийнхүү тэд хамгийн том цонхтой капсулаас дэлхийн гайхалтай зураглалыг харна. New Shepard” хөлгийг сансрын аялал жуулчлалын хөгжиж цэцэглэж буй зах зээлд үйлчилгээ үзүүлэх зориулалтаар бүтээсэн билээ.



“Миний бие маш их баяртай байна. Хүмүүс надаас түгшиж байгаа эсэх талаар их асууж байна. Миний хувьд түгших бус сониуч зан маань хөдөлж байгаа бөгөөд аялалд гарахаа тэсэн ядан хүлээж байна” гэж Ж.Безос “CBS News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Мөн тэрбээр, “Бид бэлтгэл хийж байгаа. Сансрын хөлөг болон багийнхан маань бэлэн болсон. Гайхалтай баг бүрдээд байна” хэмээн нэмж хэлсэн байна. 

Related news