Монголын хөлбөмбөгчид Гуамыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-28 11:58:26

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг даваа гарагт Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Гуамыг зорив.

Урьдчилсан шатны тоглолт энэ сарын 30-наас долдугаар сарын 4-нд болно. Монголын шигшээ баг хэсэгтээ Тайвань, Макао, Умард Марианы Аралтай таарсан. Хэсгээсээ нэг л баг дараагийн шатанд шалгарч орох эрхтэй. Тоглолтын хуваарийг танилцуулахад, пүрэв гарагт Монгол-Макао, бямба гарагт Монгол-Тайвань, даваа гарагт Монгол-Умард Марианы арал багийн тоглолт тус тус болох юм. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар З.Баттулга /Эрчим/, туслах дасгалжуулагчаар англи мэргэжилтэн Шадаб Ифтихар /Баянгол/ томилогдон ажиллаж байна. З.Баттулга дасгалжуулагчийн багт багтсан 17 настай Жансерик гэмтлийн улмаас үлдсэн юм. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:

1. Б.Ариунболд 'GK' /Эрчим/

21. Б.Батсуурь 'GK' /Дорнод/

3. Д.Төрбат /Хоромхон/

4. О.Оюунбаатар /Хоромхон/

20. Г.Билгүүн /Эрчим/

8. Ц.Энхжаргал /Эрчим/

28. Б.Эрхэмбаяр /Эрчим/

27. Г.Төгөлдөр /Эрчим/

5. Б.Гарьдмагнай 'C' /Дэрэн/

16. Ж.Сүндорж /Эрчим/

9. Э.Пүрэвдорж /УБ Унаганууд/

18. М.Төгөлдөр /Эрчим/

14. О.Баяржаргал /Улаанбаатар/

19. Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/

13. Л.Мөнгөншагай /Улаанбаатар сити/

7. Ц.Энхтөр /Эрчим/

11. Г.Батбилгүүн /Эрчим/

12. Б.Даваажав /Эрчим/

6. Н.Наранболд /Хоромхон/

26. А.Мөрөн /Сэлэнгэ Пресс/

29. Ц.Төмөр-Очир /Дэрэн/

15. С.Гал-Эрдэнэ /Эрчим/ нар багтжээ.

Д.Өлзий

Related news