“Нэтфликс”-ийн шоунд Монголын баг оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Алдарт “Нэтфликс” компани болон Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл “Physical 100” шоуны удаах анги болох “Physical Asia” нэвтрүүлэгт Монголын баг оролцож байна.
Энэ удаагийн шоунд Австрали, Филиппин, Тайланд, БНСУ, Монгол, Япон, Индонез, Туркийн баг оролцож байгаа талаар “Нэтфликс”-ээс цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор зарлалаа. Манай багийн бүрэлдэхүүнд улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, уран нугараач Э.Лхагва-Очир багтсан байна.
Тус шоуг энэ сарын 28-нд цацаж эхлэх ажээ.