Томоохон цахим хуудаснуудын үйл ажиллагаа доголджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-23 10:10:56

ВАШИНГТОН. /BBC/. Сүлжээнд үүссэн доголдлын улмаас пүрэв гарагт олон нэр хүндтэй цахим хуудсанд нэвтрэх боломжгүй болжээ.


Тодруулбал, тэдгээр цахим хуудсанд хандах үед домэйн нэрийн системийн /DNS/ алдаа буюу сайтад холбогдох хүсэлт амжилтгүй боллоо гэсэн бичиг гарч ирсэн байна.


Ийнхүү үйл ажиллагаа нь доголдсон цахим хуудаснуудад “Airbnb, UPS компани, “HSBC банк, British Airways” агаарын тээврийн компани болон цахим тоглоомын “PlayStation” сүлжээ ч мөн багтжээ.


DNS” серверээр хангагч томоохон компаниудын нэг болох “Akamai” компани “Edge DNS” сүлжээнд нь доголдол гарсан талаар мэдээлжээ. Хожим нь тус компани доголдлыг засаж, сүлжээг хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан талаар “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


Интернэтийн доголдлыг хянадаг “DownDetector” платформын мэдээлснээр, олон арван платформын хэрэглэгчид мянга мянган доголдлын талаар мэдээлэл ирүүлжээ. Тодруулбал, өөр өөр бүс нутгууд дахь үйлчилгээний цахим хуудсуудад нэвтрэх боломжгүй болсон талаар мэдээлсэн байна.


Ийнхүү Европ, АНУ-ын хэрэглэгчид цахим хуудаснуудын үйл ажиллагаа хэвийн болж эхэлсэн талаар мэдээлж байхад Азийн орнуудын хэрэглэгчид доголдол үүссэн тухай мэдээлсэн хэвээр байжээ.


DownDetector”-ын мэдээллээр үйл ажиллагаа нь доголдсон бусад цахим хуудаснуудыг нэрлэвэл,

  • Barclays, Lloyds, TSB, Halifax” банк, 
  • “Steam, “Call of Duty, EA” тоглоомын сүлжээ,
  • Channel 4”, ITV” стриминг үйлчилгээ багтжээ.

Өргөн хүрээг хамарсан сүлжээний доголдол сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахиа үүссэн нь энэ юм. Тодруулбал, зургаадугаар сард үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч “Fastly” компанийн сүлжээ доголдсоны улмаас дэлхий даяарх томоохон цахим хуудаснууд, олон улсын олон сонин, Засгийн газрын цахим хуудаснуудын үйл ажиллагаа саатсан байна.


Тухайн үед “Fastly” компани нэгэн үйлчлүүлэгчийн тохиргоонд хийсэн өөрчлөлт бүх дэд бүтцэд санамсаргүй байдлаар нөлөөлсөн хэмээн мэдээлж байв. 

Related news