Буян номын үйлд шамдах өдөр
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын
2021 оны 8 дугаар сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII
Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич
сарын шинийн 14. Яруу эгшигт одтой,
цагаагчин үхэр өдөр. Санчир гараг. Наран 05 цаг 55 минутад мандан, 19 цаг 55
минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн. Гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
бие энхрүүлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд
шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв
дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх мал арилжих, буг дарах,
газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд
муу. Өдрийн сайн сайн цаг нь бар, туулай, могой бич, нохой, гахай болой. Хол
газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу
засуулбал эд, мал арвидна.