“Apple” цахилгаан автомашиныхаа үйлдвэрлэлийг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-09-03 12:39:00

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын “Apple” компани цахилгаан автомашиныхаа үйлдвэрлэлийг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Apple Insider” цахим хуудас мэдээлжээ.  


Тус цахим хуудаст мэдээлснээр, компанийн удирдлагууд одоогоор Азийн автомашин үйлдвэрлэгчидтэй уулзалт хийж байна. Калифорнид төвтэй тус компанийнхан хагас дамжуулагчийн хомсдолд ороод байгаа нөхцөлд “Apple Car” цуврал машиныхаа үйлдвэрлэлийг хэрхэн баталгаажуулах талаар санаа зовж байгаа аж.


“Apple” компани “Hyundai”, “Kia” компаниудтай цахилгаан автомашин үйлдвэрлэх гэрээ байгуулахад ойрхон байна гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр урьд нь мэдээлсэн юм. “Apple”-ын цахилгаан машиныг АНУ-ын Жоржиа муж улсын Уэст-Пойнт хот дахь “Kia” компанийн үйлдвэрт үйлдвэрлэж магадгүй гэж хэвлэлүүд таамаглаж байв. Харин “Bloomberg” агентлаг хоёрдугаар сарын 5-нд мэдээлэхдээ, энэ асуудлаарх компаниудын хоорондох уулзалтыг зогсоосон гэжээ.   


Related news