Таван хүний биеийн байдал нэн хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-09-20 12:45:48

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 124 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 7113 боллоо.

Аймгийн хэмжээнд 1725 хүн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 5, хүнд 37, 322 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн байдалтай өвджээ.

Харин сүүлийн 24 цагт 142 иргэн эдгэрснээр нийт 5534 хүн эрүүл болоод байна. Тусгаарлах байранд хүнгүй, гэрийн тусгаарлалтад 1219 хүн байгаа аж.

   

Related news