Монгол, Киприйн ГХЯ-д Улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-09-24 13:35:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Кипр Улсын Гадаад хэргийн сайд Никос Христодулидес-тай уулзаж, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны Б.Батцэцэг Монгол, Киприйн Гадаад харилцааны яамд Улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах Санамж бичгийг байгуулж, Европын Холбооны хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломжуудыг эрэлхийлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Кипр Улсын Гадаад хэргийн сайд Никос Христодулидес Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэх боломжтой илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.


Түүнчлэн уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

Related news