Европын Холбоо хэвлэлийн эрх чөлөөнд аюул учруулж байна

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-10-01 12:23:35

БРЮССЕЛЬ. /АА/.  Гүтгэлгэн доромжиллоо гэж эрүү үүсгэж, олон нийтийг хянадаг Европын Холбооны зарим улс хэвлэн нийтлэх эрх чөлөөнд аюул занал учруулж байна гэж сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага үзэж байна.

Европын Холбоо нь гишүүнээр элсэх хүсэлтэй оронд хэвлэлийн эрх чөлөө зайлшгүй шаардлагатай гэдэг атлаа тийм эрхэнд халдаж буй зарим гишүүн улсынхаа эсрэг арга хэмжээ авдаггүй гэж АНУ-д байрладаг Сэтгүүлчдийг хамгаалах хороо /СХХ/ мэдэгдэлдээ дурджээ.

Гүтгэлгэн доромжлохыг Европын Холбооны гишүүн 23 оронд эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Түүнчлэн Словак, Итали, Австри, Герман зэрэг 20 улсад гүтгэлгийн байж болох шийтгэл нь шоронд хорих байдаг юм.

Европын Холбооны олон улсад “улс, улсын бэлгэ тэмдэг, байгууллага, гадаад улсын удирдагчид болон засгийн газрын байгууллагуудыг доромжлох”-ыг эрүүгийн хэрэгт тооцох заалт байдаг гэж СХХ  мэдээллээ.

Дани, Финланд, Швед, Франц, Бельги зэрэг Европын Холбооны улсууд цахим эрх чөлөөгөөр тэргүүлдэг юм.

Х.Аминаа

Related news
Comments