Иргэний хэрэг энэ оны 3-р улиралд 27 хувиар буурсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-21 16:36:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШЕЗ-өөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлаар Монгол Улсын шүүхийн энэ оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өнөөдөр Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан танилцууллаа.


Энэ оны эхний 3-р улиралд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурчээ.




Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо ноднингийн мөн үеэс 11 933 хэрэг буюу 28.5 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээтэй холбоотой маргаан 1754 хэргээр буюу 15.7 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 194 хэргээр буюу 30.8 хувиар, ажилласан жил тогтоосон маргаан 5180 хэргээр буюу 55.7 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.


Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 795 хэргээр буюу 28.9 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 567 хэргээр буюу 92.6 хувиар буурчээ.


Related news