Португалд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн худалдаалахыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛИСБОН. /The
Portugal News/. Португалд чихний
хөвөн, хоолны хуванцар хэрэгсэл зэрэг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнүүдийг
худалдаалахыг хориглох тухай Засгийн газар шийдвэр даваа гаргаас хэрэгжиж
эхэлжээ.
Үүнд унд, хүнсний
савлагаанд хэрэглэх хуванцар хэрэгслийн хэрэглээг багасгах талаар мөн тусгасан
бөгөөд 2026 оны 12 дугаар сарын 31 гэхэд 80 хувиар, 2030 оны 12 дугаар сарын 31
гэхэд 90 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байна.
Португалын Сайд
нарын зөвлөлийн хоёр сарын өмнө баталсан энэхүү тогтоол нь тодорхой хуванцар
бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах Европын Холбооны 2019 оны зургаадугаар сарын
5-ны өдрийн удирдамжтай нийцэж байгаа ажээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days