Олон улсын үзэсгэлэн худалдаанд Дорнод аймаг амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-09 21:30:46

БНХАУ-ын Манжуур хотноо энэ сарын 2-7 ны өдөр Олон улсын үзэсгэлэн худалдаа болов.

13 дахь удаагийн энэ үзэсгэлэн худалдаанд Дорнод аймгаас 20 аж ахуйн нэгжийн 40 гаруй бизнес эрхлэгч оролцов. Аймгийн “БД” компанийн бүтээгдэхүүн цэвэр ус, архи борлуулалт сайтай байж, “Хэрлэн номин” худалдааны төвийнхний авч очсон төрөл бүрийн хивс, ноос ноолууран бүтээгдэхүүн эрэлт ихтэй байсан гэнэ. Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг зохион байгуулалт сайтай оролцуулснаар Дорнод Худалдаа аж үйлдвэрийн танхим “Шилдэг зохион байгуулагч”-ийн шагнал хүртжээ.

-Өмнө нь Хятад, Монгол, Орос улсын гэгддэг байсан үзэсгэлэн худалдаа жилээс жилд хүрээгээ тэлж, энэ удаа Солонгос, Пакистан зэрэг 8 улсын бизнес эрхлэгч оролцсоноороо онцлог болсон. Дорнод аймгийн хувьд 8 дахь жилдээ оролцож байна. Орон нутгийн үйлдвэрлэгчдээс гадна Улаанбаатар хотоос Шинжлэх ухаан технологийн газар, Ажил олгогчдын холбоо, МҮХАҮТ, Боловсролын Яам, Хөвсгөл аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг газрууд зохион байгуулалттай оролцлоо. Ингэснээр Монголоос нийтдээ 200 шахам хүн энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцлоо гэж Дорнод Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Э.Адъяа ярив.

  Б.Туяа 

Related news