“U19 залуучуудын цом 2021” тэмцээний шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “U19 Залуучуудын цом 2021” тэмцээний аваргын төлөөх тоглолт “Дэрэн” болон “ДМЮ” клубүүдийн дунд маш өрсөлдөөнтэй өрнөж тоглолтын үндсэн цагт 2:2 тэнцэн торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэж “Дэрэн” клуб аваргын цомын эзнээр тодорлоо.
Харин хүрэл медалийн төлөөх
тоглолт “Хөх чононууд” болон “СП Фалконс” клубийн
хооронд өрнөж 4:0-ээр “Хөх чононууд” клуб хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн шагналт байруудыг шалгаруулахын зэрэгцээ шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг хаалгачаар “ДЭРЭН” клубийн О.Хантегин, шилдэг хамгаалагчаар Н.Хашчулуун шалгарсан бол “Хөх чононууд” клубийн А.Содмөнх шилдэг хагас хамгаалагчаар, “ДМЮ” клубийн Б.Дамдинсүрэн шилдэг довтлогчоор шалгарлаа.