Нийтийн хоолны салбарын орлого 2 хувиар нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-29 09:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн хоолны салбарын орлого энэ оны эхний 9 сард 421.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.1 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр багасав.


Үүнд рестораны орлого 32.7 (12.4 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (5.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны 7 дугаар сард 50.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 315.5 (0.6 хувь) сая төгрөгөөр багасаж, 8 дугаар сард 68.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 18.2 (36.4 хувь) тэрбум, 9 дүгээр сард 69.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.4 (2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 2.6, гуанзных 0.5, кафеных 0.1 нэгж хувиар нэмэгдэж, харин рестораны орлогын эзлэх хувь 3.2, баарных 0.1 нэгж хувиар багасжээ. 

Related news