УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн болов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-12-03 11:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар сонгогдсон байна. 


Тус зөвлөлийн хуралдаан энэ сарын 1-нд Швед Улсын Стокхольм хотноо болж, гишүүнээ сонгосон байна. Ийнхүү улс төр, нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүд, шилдэг эрдэмтдээс бүрддэг энэхүү зөвлөлийн 15 гишүүний нэгээр ирэх 3 жилийн хугацаанд ажиллах боллоо. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн нь сонгуулийн үйл явц, үндсэн хуульт төрийн байгууламж, ардчиллын үнэлгээ, улс төр дэх иргэдийн оролцоо, төлөөллийн асуудлаар дэлхийн улс орнуудад дэмжлэг үзүүлдэг юм.

Related news