“Хүний эрхийн үндэсний форум-2021” болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 9-нд болох үйл явдлын тойм:
9.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр “Хүний эрхийн
үндэсний форум-2021”-ыг “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатайгаар Төрийн
ордонд зохион байгуулна.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.30 цагт: Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт Харилцаа
холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:
94999598
11.00 цагт: ЭМЯ-наас коронавирусний талаар ээлжит
мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Монголын үндэсний музей, Соёмбо судлаач,
цуглуулагч Б.Амарсанаатай хамтран зохион байгуулж буй "Монгол төрийн
соёмбо" үзэсгэлэнг нээнэ. Утас 88117078
12.00-14.00 цагт: Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар
үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Эрүүл мэндийн технологи
2021" үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд нээнэ.