“Нисванис” хамтлаг өнөөдөр Чингисийн талбайд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-15 18:41:07

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд амьд хөгжмийн “Нисванис” хамтлаг өнөөдөр Чингисийн талбайд тоглолтоо хийнэ. 

Тоглолтод тус хамтлагийн залуус нэг цагийн турш хуучны дуунуудаас гадна шинэхэн цомгийн “Сэтгэл хөдөлнө”, “Аабан бээбэн”, “Удаан дуу” зэрэг дуугаа хүргэх юм. Мөн тоглолтод Монголын рок, поп хөгжмийн хамтлаг, дуучид ая дуугаа өргөнө.

Тоглолт 21.00 цагт эхлэх юм.

Ж.Болор

Related news