Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай
байна.
2022 оны 01 сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Өдөртөө зүүн аймгуудын
нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар
үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар
баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр
23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр,
Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, цас багатай
газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм
хүйтэн байна.
Багануур орчмоор: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.
16-18 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын
13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 13-нд Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим
газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны дундуур говь, тал, хээрийн
нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний
эрч сулрах боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө
23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө
28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун
өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27
хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.