БНАСАУ өршөөл үзүүлэх зарлиг гаргажээ

ДЭЛХИЙД | Улс төр
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-20 14:12:22

ХОНКОНГ. /Hong kong China news agency/. БНАСАУ-ын Ардын дээд хурлын Байнгын хорооноос тус улсын удирдагч агсан Ким Ир Сен-ий мэндэлсний 110 жилийн ой, Ким Чен Ир-ийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх зарлиг гаргалаа.


БНАСАУ-ын Засгийн газар болон холбогдох байгууллагын зүгээс өршөөлөөр суллагдсан хүмүүсийг амар тайван ажиллаж, амьдрах боломжоор хангах арга хэмжээг авах бөгөөд 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өршөөлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх юм.


Умард Солонгосын хувьд хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сард Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлж байжээ.


Өршөөл үзүүлж буй явдал нь Үндэсний Батлан хамгаалах хорооны дарга Ким Жөн Уны ард түмнээ гэсэн хайрыг илэрхийлж, дотоодын эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой аж.


Түүнчлэн Ким Жөн Уны энэхүү шийдвэр нь ард түмний түүнд үнэнч байх хандлагыг бэхжүүлэх зорилготой хэмээн шинжээчид тодорхойлжээ. Тус улсын хувьд удирдагчдын мэндэлсэн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх тухайгаа мэдэгдсэн юм. 

Related news