Шинэ Дели хотод 100 гаруй хүн осгож нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-01 16:03:02

ШИНЭ ДЕЛИ. /AFP/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод сүүлийн үед тохиолдоогүй цочир хүйтэрч, хүчтэй салхи, бороо орсны улмаас орон гэргүй олон тооны хүмүүс осгож нас баржээ.


Өнгөрөгч мягмар гарагт агаарын хэм сүүлийн арван жилийн хамгийн бага түвшин буюу 12 хэмд хүрсэн байна. Шинэ Делигийн орон гэргүй иргэдийг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн хөгжлийн төв”-ийн гишүүн Аридиагийн мэдээлснээр, он гарснаас хойш тус хотод 176 хүн хүйтний улмаас нас барсан байна. 


Одоогийн байдлаар Шинэ Дели хот даяар хэчнээн орон гэргүй хүн байгаа талаарх статистик мэдээлэл байдаггүй байна. Гэвч 2011 онд албаныхан тус хотод нийт 47 мянга орчим хүн гудамжинд амьдарч байна гэсэн тооцоо гаргасан хэдий ч бодит байдал дээр үүнээс хамаагүй олон хүн байгаа гэж идэвхтэнүүд үзжээ. 


Албан ёсны тоо баримтаар Шинэ Дели хотын орон гэргүйчүүдийг хамгаалах байр ердөө 9300 хүний багтаамжтай аж. 

Related news