Гал сөнөөгчдөд зориулан ухаалаг нүүрний хаалт бүтээжээ

ДЭЛХИЙД | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2022-02-07 15:35:45

ТОКИО. /NHK/. Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “NEC” компани гал сөнөөгчдийг утаатай орчинд ажиллахад нь туслах өндөр технологийн хэрэгсэл бүтээжээ.


Тодруулбал, харанхуйд орчин тойрноо харах боломжтой, амин чухал мэдээллүүдийг харуулдаг нүүрний хаалт бүтээсэн байна. “Ухаалаг нүүрний хаалт” хэмээн нэрлээд байгаа бүтээгдэхүүнийг инфраред камераар тоногложээ.


Энэхүү нүүрний хаалт нь гал сөнөөгчдөд хүнд нөхцөлд ч замаа олох, аврал эрсэн хүмүүсийн байршлыг тогтооход нь туслах бөгөөд нүдний орчимд байрлах жижиг дэлгэцээр зурагнуудыг харуулахаас гадна агаарын баллонд хэдий хэмжээний хүчилтөрөгч үлдсэнийг үзүүлдэг байна.


Мөн командлагчдад зураг, мэдээллийг хуваалцаж, гал сөнөөгчидтэй харилцах боломжийг олгоно. “NEC” компанийн төлөөлөгч Фүкүкава Масатоши, “Гал түймэр дэгдсэн үед секунд бүр үнэ цэнтэй байдаг. Энэхүү нүүрний хаалт нь гал сөнөөгчдөд харанхуйд харах боломжийг бүрдүүлснээр аюултай нөхцөлд байх цагийг нь богиносгоход тус дөхөм болно” гэв.


NEC” энэхүү бүтээгдэхүүнээ 2023 оны эхэн үеэс хэрэглээнд нэвтрүүлнэ гэж найдаж байгаа ажээ. 

Related news