"Оскар"-ын шагналд нэр дэвшигчид тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-09 10:57:41

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болно. Өнгөрсөн жил ёслолын гол хэсгийг цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан “Union Station” төмөр замын буудлын амфитеатрт камерын хэлбэрээр зохион байгуулсан билээ.


Ингээд Америкийн кино урлагийн академийн цахим хуудаст нийтэлсэн "Оскар"-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулъя.


Шилдэг кино төрөлд

Dune: Part One, (2021) Дени Вильнев;

“The Power of the Dog” (2021) Жейн Кэмпион;

"West Side Story” (2021) Стивен Спилберг;

"Belfast" (2021) Кеннет Брана;

"Doraibu mai ka" (2021) Рюсүкэ Хамагүчи;

"CODA" (2020) Сиан Хедер;

"Don't Look Up" (2021) Адам Маккей;

"Licorice Pizza" (2021) Пол Томас Андерсон;

"Nightmare Alley" (2021) Гильермо дель Торо;

"King Richard" (2021) Рейнальдо Маркус Грин.


Шилдэг хүүхэлдэйн кино 

"Encanto" (2021) Disney студи;

"The Mitchells vs the Machines" (2020) Майкл Рианда;

"Flugt" (2021) Йонас Поэр Расмуссен;

"Raya and the Last Dragon" (2021) Disney студи, Дон Холл, Карлос Лопес Эстрада, Жон Рип;

"Luca" (2021) Энрико Касароса.


Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино 

"Боксбалет" (2019) Антон Дьяков;

"Affairs of the Art" (2020) Жоанн Куинн;

"Bestia" (2021) Хьюго Коваррубиас;

"Robin" (2021) Дэн Ожари, Майкл Плиз;

"The Windshield Wiper" (2021) Альберто Мьельго.


Гадаадын шилдэг уран сайхны кино

"Flugt" (2021) Йонас Поэр Расмуссен;

"È stata la mano di Dio/Бурханы гар" (2021) Паоло Соррентино;

"Lunana: A Yak in the Classroom" (2019) Паво Чойнинг Дорж;

" Verdens verste menneske" (2021) Йоаким Триер.

"Doraibu mai ka" (2021) Рюсүкэ Хамагүчи;


Шилдэг эмэгтэй жүжигчин

Николь Кидман (Being the Ricardos, 2021);

Пенелопа Крус (Madres paralelas, 2021);

Оливия Колман (The Lost Daughter, 2020);

Жессика Честейн (The Eyes of Tammy Faye, 2021);

Кристен Стюарт (Spencer, 2021).


Шилдэг эрэгтэй жүжигчин

Хавьер Бардем (Being the Ricardos);

Бенедикт Камбербэтч (The Power of the Dog);

Уилл Смит (King Richard, 2021);

Дензел Вашингтон (The Tragedy of Macbeth, 2021);

Эндрю Гарфилд ( Tick, tick… BOOM!, 2021).


Шилдэг найруулагч

Стивен Спилберг (West Side Story);

Жейн Кэмпион (The Power of the Dog);

Рюсүкэ Хамагүчи (Doraibu mai ka);

Пол Томас Андерсон (Licorice Pizza);

Кеннет Брана (Belfast).


Related news