Ираны хоёр тамирчны нэгнээс сэргээш илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН. /BBC/. Бээжингийн өвлийн олимпод оролцож буй Ираны тамирчин Саве Шемшакигийн шинжилгээнээс сэргээш илэрсэн байна.
Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцогчдоос сэргээш илэрсэн анхны тохиолдол нь энэ аж. Өдгөө 36 настай, 3 дахь удаагийн олимпдоо оролцож буй Саве Шемшакигаас анеболик стероид илэрсэн тул түүнийг түр хугацаанд тэмцээнд оролцохыг хоригложээ.
"Саве Шемшаки Спортын олон улсын шүүхэд хандаж, “В” сорьцийн шинжилгээ хийлгэж болно. Түүний асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх хүртэл түр хугацаанд тэмцээнд оролцохыг хориглосон" гэж Олон улсын сэргээшийн шинжилгээний байгууллага мэдэгдсэн байна.
Тэрбээр энэ удаагийн
олимпод Иран улсыг төлөөлөн оролцож буй хоёр тамирчны нэг юм.
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
3 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
3 hours