БНХАУ энэ удаагийн өвлийн олимпод хамгийн өндөр амжилтаа үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБЭЭЖИН. /Sohu/. БНХАУ-ын баг тамирчид “Бээжин
2022” өвлийн олимпоос зургаан алтан медаль хүртээд байгаа нь түүхэндээ хамгийн
өндөр амжилт нь болсон байна.
Мягмар гарагт зохион
байгуулагдсан сноубордын харайлтын тэмцээнд БНХАУ-ын тамирчин Су Имин 182.5
оноогоор алтан медаль хүртсэнээр ийнхүү зургаан алтан медальтай болжээ.
Одоогийн байдлаар
БНХАУ-ын баг 6 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна.
БНХАУ-ын баг тамирчид 2010 оны
Ванкуверын өвлийн олимпоос 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан нь тус улсын хувьд хамгийн өндөр амжилт байжээ.