Хойд Америкийн баруун өмнөд нутагт сүүлийн 1200 жилд тохиогоогүй ган гачиг болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-16 16:17:03

ВАШИНГТОН. /Xinhua/. Хойд Америкийн баруун өмнөд нутгийн сүүлийн 22 жилийн цаг агаарын байдлыг ажиглан үзэхэд 1200 жилд тохиогоогүй ган гачиг болсныг судалгаагаар тогтоожээ. Уг судалгааны тайланг Их британийн “Байгаль цаг уурын өөрчлөлт” сэтгүүлд нийтэлсэн байна.


Тус бүс нутагт 2000 оноос хойш хур тунадас багатай, агаарын температур өндөр байсны улмаас ер бусын хуурайшилт болсны зэрэгцээ 2021 онд хамгийн хуурай жил нь тохиожээ.


2000-2021 оны хооронд тус бүс нутагт орсон хур тунадасны хэмжээг 1950-1999 оны хоорондох 50 жилтэй харьцуулахад 8.3 хувиар бага, агаарын температур цельсийн 0.91 хэмээр нэмэгдсэн байна.


Энэхүү ган гачиг нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болохыг тус судалгаанд онцлон тэмдэглэжээ.


Мөн өнгөрөгч 2021 оны зун Колорадо голын сав газар дахь Хойд Америкийн хамгийн том хоёр усан сан болох Мид нуур, Пауэлл нууруудын усны түвшин түүхэн дэх хамгийн доод түвшиндээ хүрч буурсан байна.   

Related news