"Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-25 17:29:11

Увс /МОНЦАМЭ/. Улаангом Политехник коллежийн мэргэжлийн анхан шатны 1, 2-р ангийн 400 гаруй сурагчдад "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" хоёр цагийн сургалтыг холбогдох байгууллагуудаас энэ сарын 23-ны өдөр “Ойрад” театрт хийсэн байна.

Тодруулбал, аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болорцэцэг “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ө.Эрдэнэханд “Сургууль болон гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, түүнээс сэргийлэх нь”, БШУГ-ын мэргэжилтэн Н.Баатар “Өсвөр үеийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр тус тус мэдээлэл өгчээ. Энэ үеэр тус коллежийн багш Б.Батхишиг, Н.Бум-Эрдэнэ нар шавь нартаа зориулан яруу найраг уншиж, бүжиг бүжиж үзүүлсэн байна. 

Related news