Булган аймгийн 200,0 гаруй мянган мал отрын нутагт хаваржиж байна

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-03-14 16:05:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр тус аймгийн 500 гаруй малчин өрх, 209,8 мянган малтайгаа отроор хаваржиж байна. Өөр аймгийн нутагт 47 өрхийн 21,1, өөрийн аймгийн бусад сумын нутагт 282 өрхийн 81,2 мянган толгой мал оторлож яваа аж. Хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний отрын нутагт 107,4 мянган мал онд орж, хавартай золгожээ.

Мөн Өвөрхангай, Төв аймгийн 4,2 мянган мал тус аймгийн нутагт отроор хаваржиж байна.

Related news