“Pfizer” бүх хувилбарын эсрэг үйлчилдэг вакцин бүтээхээр ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-03-14 16:53:05

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн “Pfizer” компани “COVID-19” халдварыг үүсгэгч “SARS-CoV-2” вирусний “омикрон” болон бусад бүх хувилбараас хамгаалдаг вакцин бүтээхээр ажиллаж байгаа талаараа мэдээлжээ.


Pfizer”-ын тэргүүн Альберт Бурлагийн ням гарагт “CBS” телевизэд мэдээлснээр, тус компанийн мэргэжилтнүүд наад зах нь нэг жилийн хугацаанд үйлчлэх вакцин гаргах авахыг зорьж байгаа ажээ.


“Хэрэв бид энэхүү зорилтдоо хүрч чадвал вакцинд хамрагдах хугацаа илүү тодорхой болж, улмаар бид эргэн хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ гэж бодож байна” хэмээн А.Бурла ярьжээ.


Мөн “Pfizer” компани “COVID-19”-ийн вакциныхаа дөрөв дэх тунгийн үр дүнгийн талаарх мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ ойрын хугацаанд хүргүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. 

Related news