Даншиг наадмаар их нас, жороо морь уралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-27 09:21:46

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 06-07-нд “Хүй долоо худаг”-ийн зүлэг ногоон дэвжээнээ болох “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр  их нас болон жороо морьд уралдана.

Морьдыг 8 дугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэнэ. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 10.00-13.00 цагт Хүй долоон худагт болох юм.

Мөн Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан,  Арслан зэрэг цол олгох бөгөөд түрүү бөхийн бай, шагнал нь  Үндэсний их баяр наадмынхтай адил байх юм.

Түүнчлэн сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах,  Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болно.

Ч.Ариунболд

Related news