ОУОХ-ны тэргүүн “Бээжин-2022” наадмын сайн дурынханд талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-04-08 13:40:39

ЖЕНЕВ. /Olympics/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах “Бээжин-2022” олимп, паралимпын наадмын үеэр үүрэг гүйцэтгэсэн бүх сайн дурын ажилтанд талархаж, тэднээр бахархаж буйгаа пүрэв гарагт захидлаар дамжуулан илэрхийлжээ.


“Бээжин-2022” наадмын сайн дурынханд гүнээ талархаж бахархаж буйгаа илэрхийлье. Бээжин хот зун, өвлийн олимпыг хоёуланг нь зохион байгуулсан дэлхийн анхны хот болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэхэд та бүхэн үнэтэй хувь нэмэр орууллаа” гэж ОУОХ-ны тэргүүн цохон тэмдэглэсэн байна.


“Та бүхний Олимпын наадмыг гэсэн чин сэтгэл, хүсэл тэмүүлэл үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Тамирчид, Олимпын нийгэмлэгийнхэн бид бүгд үүнийг мэдэрсэн. Миний бие Олимпын нийгэмлэгийн нэрийн өмнөөс “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан хүндэт сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлье. Та бүхний инээмсэглэл бидний сэтгэлийг дулаацууллаа” гэж тэрбээр захидалдаа онцлон бичжээ. 

Related news