Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хохирол учруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-28 14:05:50

ЛОНДОН. /Reuters/. Уур амьсгалын өөрчлөлт нь 2050 он гэхэд дэлхийн ДНБ-ийг дөрвөн хувиар бууруулж, дэлхийн ядуу буурай олон бүс нутгийг хамарч болзошгүйг 135 орны дунд явуулсан судалгааны дүн харуулжээ.


Тус судалгааг “S&P Global мягмар гарагт нийтэлсэн бөгөөд далайн түвшин нэмэгдэх болон хэт халалт, ган гачиг, шуурганы сөрөг нөлөөг судласан байна.


Судалгаагаар хэрэв ихэнх орны Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинээр томоохон хэмжээний бодлогыг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд бага болон дунд орлоготой улс орнуудад учрах эдийн засгийн хохирол хөгжингүй орнуудынхаас 3.6 дахин их байна гэсэн дүн гарчээ.


Бангладеш, Энэтхэг, Пакистан, Шри-ланка зэрэг улсууд ой хээрийн түймэр, үер, хүчтэй шуурга, усны хомсдолд өртөж байгаа нь Өмнөд азийн ДНБ-ий 10-18 хувь нь эрсдэлд орж байна гэсэн үг юм.


Мөн Төв ази, Ойрхи дорнод, Хойд африк, Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүс нутгуудад цаг уурын өөрчлөлтөөс болж ихээхэн хохирол учирч байна.


Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, сүүлийн 50 жилийн хугацаанд өдөр бүр дэлхийн хаа нэгтээ цаг агаар, уур амьсгал, устай холбоотой гамшиг тохиолдож, өдөрт дунджаар 115 хүн амиа алдаж, 202 сая ам.долларын хохирол учирч байна гэв.      

Related news