6000 гаруй төл хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-03 14:46:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн мэдээгээр тус аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын байдлаар мал төллөлт 63 хувьтай үргэлжилж байна. Төллөвөл зохих 1.8 сая мал байгаагаас 1.2 сая мал төллөжээ. Нийт 1.3 сая толгой төл гарч, төл бойжилт 99.5 хувьтай байгаа бол 6000 гаруй төл хорогджээ.

Харин том малын зүй бус хорогдол 25 мянгыг давсан ч энэ нь өмнөх оноос буурсан үзүүлэлт юм. Энэ төрлийн малын хорогдол Мөнххаан, Баяндэлэр суманд хамгийн өндөр байна.  

Өнгөрсөн өвлийн тухайд цас багатай, харьцангуй дулаан өвөл байсан. Одоогоор аймгийн хэмжээнд хаваржилт хэвийн байна. Цас бага байсан, бороо хур ороогүй учир нийт нутгаар өвс ногооны ургалт муу, малын идэш бэлчээр хомс байгаа. Иймд сумд аюулгүй нөөцдөө бэлтгэсэн өвсөө малчдад хямдралтай үнээр худалдаалж эхлээд байгаа аж. 

Related news