Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 710 сая болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-08-03 15:56:08

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар Хятад улс 710 сая интернэт хэрэглэгчтэй байжээ. Өөрөөр хэлбэл, тус улсын нийт хүн амын 51.7 хувь нь интернэт ашиглаж байжээ.

Хятад улсын Интернэт сүлжээ-мэдээллийн төв энэ тухай мэдэгдлээ.

2016 оны эхний хагаст тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо 21.3 саяар нэмэгджээ. Энэ нь 2015 оны эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 1.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Интернэт хэрэглэгчдийн 191 сая нь буюу 27 орчим хувь нь хөдөө орон нутгийн иргэд гэнэ.

Нийт интернэт хэрэглэгчдийн 92.5 хувь буюу 656 сая нь ухаалаг утсаараа интернэтэд нэвтэрч байна гэж тус төв мэдэгдэв.

Хэрэглэгчид өдөрт дунджаар 3.8 цагийг интернэтэд өнгөрүүлж байна. Энэ нь 2015 оныхоос 0.3 цагаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Г.Доржханд

Related news