Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-18 16:03:35

БРЮССЕЛЬ. /Reuters/. Финланд болон Швед улс Умард Атлантын эвсэлд (НАТО) элсэх хүсэлтээ өнөөдөр албан ёсоор өглөө.


“Финланд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг би чин сэтгэлээсээ хүлээн авч байна. Та бүхэн бол бидний хамгийн ойрын түншүүд бөгөөд НАТО-д гишүүнээр элссэнээр бидний хамтын аюулгүй байдал нэмэгдэнэ” гэж эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хоёр улсаас тус байгууллагад суугаа төлөөлөгч нарын хүсэлтээ илэрхийлсэн бичиг гардуулах ёслолын үеэр мэдэгджээ.


Нэгдэн орох үйл явц нь хэдхэн долоо хоног үргэлжлэх бол бүх 30 гишүүн орнуудын парламент соёрхон батлахад нэг жил хүртэл хугацаа шаардагдаж магадгүйг хэвлэлүүд тэмдэглэж байна.


Төвийг сахисан статустай байсан Швед, Финланд улсууд ОХУ Украин руу довтолсны дараа НАТО-д элсэхээр шийдсэн билээ.

Related news