Ж.Байден: Япон улсыг Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-23 15:12:36

ТОКИО. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг дэмжинэ хэмээн даваа гарагт мэдэгдсэн талаар Японы “NHK телевиз мэдээлэв. 


Сүүлийн үед НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх уриалга улам бүр хүчтэй болж байгаа бөгөөд одоогоор тус зөвлөлийн байнгын гишүүнээр АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Франц улсууд байгаа юм.


Ерөнхийлөгч Ж.Байден Япон улсад хоёр өдрийн айлчлал хийж байгаа ба Япон, Энэтхэг, Австралийн удирдагчидтай “аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээ”-нд оролцоно.


Мөн тэрбээр айлчлалын үеэр Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегийг эхлүүлнэ.  

Related news