“Pfizer” ядуу буурай орнуудад эм, вакцинаа хямд үнээр санал болгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ДАВОС. /VOA/. Америкийн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Pfizer” компани “COVID-19”-ийн вакцин, эм тэргүүтэй 20 гаруй нэр төрлийн
бүтээгдэхүүнээ ядуу буурай орнуудад ашгийн төлөө бус үнээр нийлүүлнэ гэдгээ
лхагва гарагт мэдэгджээ.
Тус компани Швейцарын
Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэхүү
хөтөлбөрийнхөө талаар танилцуулаад, бага орлоготой 45 орны эрүүл мэндийн тэгш
байдлыг сайжруулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнд Африкийн орнууд
голчлон багтаж байгаагаас гадна Хаити, Сири, Камбож, БНАСАУ-ыг оруулжээ.
АНУ, Европын
Холбооны орнуудад өргөн хэрэглэдэг тэдгээр бүтээгдэхүүнд халдварт өвчин, хорт
хавдар, үрэвслийн 23 нэр төрлийн эм, вакцин багтсан байна. “Pfizer”-ийн хэвлэлийн төлөөлөгч Пэм Эйзелегийн
хэлснээр, 45 оронд эдгээр бүтээгдэхүүний цөөн хувийг нь л хэрэглэдэг байна.
Нью-Йоркт төвтэй “Pfizer” компани зөвхөн үйлдвэрлэлийн зардал болон түгээлтийн “хамгийн бага” төлбөрийг авах бөгөөд аливаа хориг арга хэмжээ, холбогдох бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөх ажээ. Тус компани мөн олон нийтийн боловсрол олгох, эмнэлгийн ажилтнуудыг сургах, эмийн нийлүүлэлтийн менежмент зэрэгт тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.
Энэ сарын эхээр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн “COVID-19”-ийн эмчилгээний хүртээмжийг ядуу буурай орнуудад нэмэгдүүлэхийг
“Pfizer” компанид уриалсан
юм.
Related news


