Оросын тэрбумтнуудын хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-05-27 15:11:19

МОСКВА. /TASS/. “Forbes” сэтгүүл Оросын тэрбумтнуудын хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтыг гаргажээ.


Уг жагсаалтыг "Лукойл" компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч Вагит Алекперовын ганц хүү Юсуф Алекперов дахин тэргүүлсэн бөгөөд тэрбээр олон жилийн турш Оросын хамгийн баян өв залгамжлагчаар нэрлэгдэж буй юм. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, түүний өвлөх хөрөнгө 21.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


Жагсаалтын хоёрдугаарт “Еврохим”, “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани”-ийг үүсгэн байгуулагчийн хүү, охин хоёр (11.35 тэрбум ам.доллар) бичигдсэн бол "Новатэк", “Сибур” компанийн гол эзэмшигч Леонид Михельсоны хүү, охин гуравдугаарт оржээ.


Дөрөвдүгээрт, Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн дарга, гол хувьцаа эзэмшигч Владимир Лисиний хүү, охин (тус бүр 8.3 тэрбум ам.доллар), тавдугаарт “Telegram”-ийг үндэслэгч Павел Дуровын хүү, охин (тус бүр 7.55 тэрбум ам.доллар) бичигдсэн байна. 


Оросын тэрбумтнуудын хамгийн баян өв залгамжлагчийн жагсаалтад 20 гэр бүл багтсан бөгөөд өв залгамжлагч бүрд хамгийн багадаа 2.6 тэрбум ам.доллар ногдож байна.


“Forbes”-ийн тооцоолсноор, 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Оросын тэрбумтнуудын тоо 113 байсан бөгөөд нийт хөрөнгө нь 522 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.


Related news