Дублин хотод Дэлхийн төмсний тариалан эрхлэгчид чуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-05-31 16:43:12

ДУБЛИН. /Синьхуа/. Дэлхийн төмсний тариалан эрхлэгчдийн конгрессын 11 дэх удаагийн хурал 60 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгчтэйгээр 5-р сарын 30-наас 6-р сарын 2-ны өдрийг хүртэл Ирландын нийслэл Дублин хотод зохион байгуулагдаж байна.


Дөрвөн өдөр үргэлжлэх тус хурлаар төмсний тариалалт, эрүүл мэнд, хоол хүнсний шим тэжээл, инноваци, тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдалд тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх аж.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дарга Цю Дуню хэлэхдээ, "энэхүү хурал нь дэлхийн хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудлуудыг шийдвэрлэх, мөн хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах чухал цаг үед болж байна" гэж онцолсон байна.

Related news