НҮБ Турк улсын нэрийг өөрчлөх хүсэлтийг хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-06-02 15:13:12

АНКАРА. /Anadolu/. НҮБ Анкарагийн засаг захиргааны хүсэлтийн дагуу Турк улсын нэрийг “Turkey” байгаагаас “Türkiye” болгон өөрчилж байгаа талаараа лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр цаашид гадаад хэлэнд “Türkiye” гэж хэвшихээр болж байна.


“Турк улсын нэрийг олон улсын тавцанд “Türkiye” гэж занших хүсэлт бүхий НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугаас ирүүлсэн захидлыг хүлээн авсан” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.


Anadolu” агентлагт хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, улсын нэрийг өөрчлөх шийдвэр захидлыг хүлээн авсан мөчөөс хэрэгжиж эхэлсэн байна. М.Чавушоглу захидлыг НҮБ болон олон улсын бусад байгууллагад албан ёсоор хүргүүлсэн талаараа мягмар гарагт мэдэгдсэн юм. 

Related news